"СЭХҮТ" ТӨҮГ нь Япон улсын "Хамтарсан Кредит Олгох Механизм" (ХКОМ-JCM) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон-Монгол 2 улсын хамтарсан төслийн хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлан нотлох байгууллага боллоо. 

Дэлгэрэнгүй ..

СЭХҮТ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах магадлагаа нотолгоо хийх эрх бүхий гуравдагч байгууллага болох нь Япон Монголын ХКОМ-ын төслийн хамтарсан хороогоор батлагдлаа. 

Дэлгэрэнгүй ..

2015 оны 4-р сарын 28–ний өдөр

 

СЭХҮТ-ийн Хүлэмжийн хийн ялгаралт (ХХЯ)- ын бууралтын  магадлагаа, нотолгооны баг  ХХЯ-ыг бууруулах төсөл, үйл ажиллагаанд  шударга, ил тод магадлагаа, нотолгооны үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой.  Хүлэмжийн хийн ялгаралтын бууралтыг магадлан нотлох  ажиллагаа нь ХХЯ-ыг бууруулах, шингээх  аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд баталгаажуулж өгөх үүгээрээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтойг гүнээ ухамсарлаж байна.

Бид холбогдох Монгол улсын болон олон улсын стандартууд, Хамтарсан кредит олгох механизмын дүрмийн шаардлагуудад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж шударга байдалд нөлөөлж болох ашиг сонирхлын зөрчилгүйгээр баталгаажилтын өндөр түвшин бүхий магадлагаа нотолгооны үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлж байна.

 

Захирал Б.Алтангэрэл

 

ХКОМ (JCM) хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын “АНУ СЕРВИС” ХХК болон Япон Улсын “СҮҮРИ КЭЙКАКҮ” ХХК хамтран Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын ХУД-ийн 118-р сургуульд өндөр үр ашигт дулааны зуухыг суурилуулан дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл  2014 оноос хэрэгжиж эхэлсэн.

СЭХҮТ нь ХКОМ (JCM) хөтөлбөрийн хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллагаар томилогдон дээрх 2 төслийн магадлагааны ажлыг амжилттайгаар хийж гүйцэтгэлээ.

Монгол-Японы хамтарсан хороо 2015 оны 6-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хуралдаж магадлагааны ажлын тайланг бүртгэн авлаа. 

http://www.mmechanisms.org/e/initiatives/mongolia.html#recent

Дэлгэрэнгүй мэдээллийг ХКОМ (JCM) хөтөлбөрийн вэб сайтаас харна уу. 

Дэлгэрэнгүй ..

Холбоо барих

Утас: 7028-6298, 7028-9894

Факс: 976 - 7028-6298

Ш/х-10035 Улаанбаатар хот-18031

И-мэйл: info@nrec.mn

Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Дундгол-2, СЭХҮТ байр

Вэб холбоос

© 2014, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв