1989 онд "Сэргээгдэх Эрчим Хүчний Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Нэгдэл" (СЭХШУҮН) анх байгуулагдсан.

    Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 160 дугаар тогтоолоор  "Сэргээгдэх Эрчим Хүчний Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Нэгдэл", "Нарны зайн үйлдвэр", "100000 нарны гэр" төслүүдийг нэгтгэн Түлш Эрчим Хүчний Яамны харъяа  “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв“ байгуулагдсан байна.

   Төрийн Өмчийн Хорооны 2009 оны 58, 146 дугаар тогтоолоор “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

 

Монгол орны нөхцөлд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, шинэ болон дэвшилтэт техник технологийг судалж нутагшуулах чиглэлээр туршилт, судалгааны ажлуудыг хийх, зураг төсөл зохиох, ТЭЗҮ боловсруулах, тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүчний зарим барилга байгууламж барих, угсралт суурилуулалтын болон засвар үйлчилгээний  ажил, хүлэмжийн хийн ялгарлын бууралтын магадлагаа нотолгооны  ажил, техникийн хяталт тавих ажил хийж гүйцэтгэсээр байна.

Дэлгэрэнгүй ..
  • Монгол орны тодорхой бүс нутгуудад Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгааг хийж ашиглах боломж, эдийн засгийн үр өгөөжийг тооцох
  • Эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хүрээнд эрчим хүчний барилга байгууламж барих угсрах, засварлах, эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл болвсруулах
  • Өөрийн орны нөхцөл, байгаль цаг уурын онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүчний шинэ болон дэвшилтэт техник, технологийг судалж нэвтрүүлэх, нутагшуулан үр ашигтай ашиглах
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний сургалт, семинар зохион байгуулах
  • Эрчим хүчний салбарын шинээр баригдсан болон өргөтгөл хийгдсэн эх үүсвэрийн хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлах, нотлох
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд техникийн хяналт тавих

СЭХҮТ ТӨҮГ нь дараах эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн дагуу эрчим хүчний байгууламжийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил болон туршилт, тохируулга, засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэдэг. 
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 9013001032 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ

Дэлгэрэнгүй ..

Холбоо барих

Баянгол дүүрэг 20-р хороо, Дунд гол-2 "СЭХҮТ" ТӨҮГ-ын байр

/Гурвалжингийн гүүрний баруун талд/

Утас: 70286298

Вэб сайт: www.nrec.mn

Электрон шуудан: info@nrec.mn 

Вэб холбоос

© 2014, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв