Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Эрчим Хүчний Яамны захиалгаар "Монгол орны зүүн өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь)-ийн

нар, салхины нөөцийг тодорхойлох судалгааны ажил"-ыг

"СЭХҮТ" ТӨҮГ 2016 онд хийж гүйцэтгэв.

Дэлгэрэнгүй ..

ТӨСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ: Энэхүү төслийн гол зорилго нь Өмнийн говийн ашигт малтмалын ордуудыг өндөр технологийн үндсэн дээр олборлож, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах талаар Монгол Улс (МУ) – ын Засгийн Газрын хөтөлбөр, “ Сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-ний үндэсний хөтөлбөр”, “Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр” – ийн заалтуудыг  хэрэгжүүлэх үйлсэд тус дөхөм үзүүлэх явдал болно.

Дэлгэрэнгүй ..

СУДАЛГААНЫ ТОДОРХОЙЛОЛТ: Сэргээгдэх эрчим хүчийг  дулааны процесст ашиглах нь өргөн цар хүрээтэй асуудал юм. Энэ төслийн хүрээнд манай төв судалгааг нарны энерги болон газрын гүн дэх хөрсний дулааныг дулааны процесст ашиглах 2 үндсэн чиглэлд хандуулсан.

Дэлгэрэнгүй ..

ТӨСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2009 оны 1 дүгээр сарын 19 нд БНТУ-ын Айдинер группын Монгол дахь салбар “Айдинер Глобал” ХХК-тай “Салхины хэмжилт хийх болон хэмжилтийн өгөгдөл боловсруулах ажил”ыг гүйцэтгэх талаар хийсэн санамж бичгийн дагуу Говьсүмбэр аймгийн Чойр сум орчимд салхины эрчим хүчний нөөцийн судалгааны ажлыг эхлүүлсэн ба мөн оны 10 дугаар сарын 05-наас нарийвчилсан хэмжилтийн ажлыг эхлүүлж, 2012 оны 12 сарын 31нд дуусгасан.

Дэлгэрэнгүй ..

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ Японы Шимизу корпорацитай хамтран “Монгол орны нөхцөлд газрын гүний дулааны насос ашиглан барилгын эрчим хүчийг хэмнэх нь” нэртэй төслийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт газрын гүний дулааны хэмжилтийн туршилтын ажлыг 2011 оны 10 сарын 2-10-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй ..

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс Говьсүмбэр аймгийн Чойр сумын ойролцоо салхин парк байгуулах зорилготой салхины нөөц тодорхойлох нарийвчилсан хэмжилтийн ажлыг 2009 оны 10 дугаар сараас хийж эхэллээ.  
Дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 1.5 хувийг салхины эрчим хүчээр хангаж байгаа нь бусад улс орнууд энэ төрлийн эх үүсвэрийн хэрэгцээ шаардлагад ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй ..

Монгол орны говийн бүсэд асар их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд хиййгдэж байгаа судалгааны ажлуудын нэг нь Монгол орны говийн бүсэд асар их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломжийн талаарх судалгаа юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар эрчим хүчний өсөн нэмэгдсээр буй хэрэглээг хангахад нарны дулааны станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаанд 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн тал хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан гаргах ба үүний багагүй хувийг нарны дулааны станцыг ашиглан үйлдвэрлэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй ..

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байр орон сууц болон төвлөрсөн бус дулаан хангамжтай газруудын халаалтад дулааны насосыг өргөн ашиглаж эхэлж байна. Тухайлбал Швед улсад шинээр баригдаж байгаа 10 барилга бүрийн 7, Швейцарьт 3 барилга бүрийн хоёрынх нь халаалтад дулааны насос ашиглаж байна. ХБНГУ-д 1996 онд жилд 2000 дулааны насос суурилуулан ашиглаж байсан бол 2009 онд нэг жилд нарны гэрлийн үйлчлэлээр газрын доорх хөрс, гүний усанд хуримтлагдсан нам температурын дулааныг сорон авч байр, орон сууцыг халаах зориулалттай сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж юм.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Холбоо барих

Баянгол дүүрэг 20-р хороо, Дунд гол-2 "СЭХҮТ" ТӨҮГ-ын байр

/Гурвалжингийн гүүрний баруун талд/

Утас: 70286298

Вэб сайт: www.nrec.mn

Электрон шуудан: info@nrec.mn 

Вэб холбоос

© 2014, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв