Хуудас:  1  ( 10 мэдээ )

Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.  


Дэлгэрэнгүй ..

2015 оны 4-р сарын 27-нд Монгол Японы  засгийн газруудын хооронд байгуулсан Хамтарсан кредит олгох механизмын  Хамтарсан хороо  СЭХҮТ-ийг   Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгарлын бууруулах ( Ялоны SUURI-KEIKAKU, монголын  ANU-SERVICE компаниудын) төсөлд магадлагаа,нотолгоо хийх хөндлөнгийн байгууллагаар томилох шийдвэр гаргалаа.

 ХКОМ-ын хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын 118-р сургуульд  өндөр үр ашигт дулааны зуухыг суурилуулан дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тухайн 2 төслийн магадлагаа нотолгооны ажлыг гүйцэтгэхээр СЭХҮТ нь  төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд  АНУ СЕРВИС ХХК, Ялон улсын SUURI-KEIKAKU Co.Ltd болон  GEC (Global Environment Centre) байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах юм.  

Дэлгэрэнгүй ..


"СЭХҮТ" ТӨҮГ нь Япон улсын "Хамтарсан Кредит Олгох Механизм" (ХКОМ-JCM) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон-Монгол 2 улсын хамтарсан төслийн хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлан нотлох байгууллага боллоо. 

Дэлгэрэнгүй ..

A.    Ерөнхий зүйлс
1.    Монгол Улсын Засгийн Газар 2014 оны 5-р сард Азийн хөгжлийн банкинд хандан Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа үзүүлэх хүсэлт тавьсан.  
2.    Монгол Улсын Засгийн газраас Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл явцад түлхэц дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд батлуулан хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмрийг 2010 он гэхэд 3%-5%-д хүргэх улмаар 2020 он гэхэд 20%-иас 25 %-д хүргэж нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү хуулинд сэргээгдэх эрчим хүчинд зориулсан тэтгэх тарифыг батлан өгч зохицуулалтын зохих бэлтгэл нөхцлийг бүрдүүлж өгсөн. Засгийн Газрын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн санаачилга гарган хэрэгжүүлснээс онцгойлон дурьдвал: (i) хагас сая орчим нүүдэлчин малчин айл өрхийг нарны бичил фото цахилгаан үүсгүүр ашиглан цахилгаанжуулах “100000 Нарны Гэр” хөтөлбөрийг  2000 оноос 2012 он хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн,  (ii) хамгийн анхны бие даасан эрчим хүчний үйлдвэрлэгчид Салхитын 50 МВт-ын чадалтай салхин паркийг барьж байгуулахад нь тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хувь хэмжээ тогтвортой өсөн нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний станцын чадал нь цахилгаан үйлдвэрлэх нийт чадлын 7.92%-ийг (84.15 МВт) эзэлж байна.

Дэлгэрэнгүй ..

Монгол Улс нь Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан” – гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр” –т хамрагдсан орны хувьд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар уг хөтөлбөрийн хүрээнд дэмжих боломж бүрдээд байна.

 

Дэлгэрэнгүй ..

Сэргээгдэх эрчим хүчний “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр болон “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн хүрээнд одоогийн байдлаар нийт 73666 өрх НЦҮ-тэй болсон байна.
Сүүлийн үед хөдөө орон нутгийн хэрэглэгчид нарны цахилгаан үүсгүүрийн ач холбогдлыг улам сайн ойлгодог болж тэдний хэрэглээний хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Дэлгэрэнгүй ..

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн Инноваци ба технологийн төвийн Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Намжилын Энэбиштэй ярилцлаа.

 

    АНУ-ын Төрийн департаментийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын захирал Раймонд Грийнэ тэргүүтэй төлөөлөгчид, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубт зочиллоо.

    Дэлгэрэнгүй ..

    Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлж буйгаар ирэх таван жилд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 40 хувиар өсөх бөгөөд 2018 он гэхэд дэлхийн тал нь үүнийг ашиглах аж.

    Дэлгэрэнгүй ..
    Хуудас:  1  ( 10 мэдээ )

    Холбоо барих

    Баянгол дүүрэг 20-р хороо, Дунд гол-2 "СЭХҮТ" ТӨҮГ-ын байр

    /Гурвалжингийн гүүрний баруун талд/

    Утас: 70286298

    Вэб сайт: www.nrec.mn

    Электрон шуудан: info@nrec.mn 

    Вэб холбоос

    © 2014, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв