Хуудас:  1   2  ( 13 мэдээ )

Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.  

Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна.

Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний  таван төсөл, нарны эрчим хүчний зургаан төсөлд  барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоод байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний системд шинээр ашиглалтад орох ус, нар, салхины эх үүсвэрийн хүчин чадлын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн нэг тэрбум ам.долларт хүрэх боломжтой байна.

​Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нарны зайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй ..

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй ..

Монгол Улсын эрчим хүчний салбарт байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх, улмаар энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлан гаргасан билээ. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тусгай зөвшөөрөл авах, үнэ-тариф тогтоох, цахилгаан эрчим хүчийг худалдах ба худалдан авах гэрээ байгуулах талаар оролцогч байгууллагуудын эрх, үүрэг зэрэг үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлж, сэргээгдэх эрчим хүчний үнэ-тарифыг үндсэн төрлөөр нь ялгавартай тогтоож өгсөн нь сэргээгдэх эрчим хүчийг сонирхогч гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын тухайн чиглэлд хөрөнгө оруулалт хийх ашиг сонирхлыг ихээхэн татсан байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн нийт 7 компанид 534,2 МВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон байна.

Дэлгэрэнгүй ..

2015 оны 4-р сарын 27-нд Монгол Японы  засгийн газруудын хооронд байгуулсан Хамтарсан кредит олгох механизмын  Хамтарсан хороо  СЭХҮТ-ийг   Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгарлын бууруулах ( Ялоны SUURI-KEIKAKU, монголын  ANU-SERVICE компаниудын) төсөлд магадлагаа,нотолгоо хийх хөндлөнгийн байгууллагаар томилох шийдвэр гаргалаа.

 ХКОМ-ын хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын 118-р сургуульд  өндөр үр ашигт дулааны зуухыг суурилуулан дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тухайн 2 төслийн магадлагаа нотолгооны ажлыг гүйцэтгэхээр СЭХҮТ нь  төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд  АНУ СЕРВИС ХХК, Ялон улсын SUURI-KEIKAKU Co.Ltd болон  GEC (Global Environment Centre) байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах юм.  

Дэлгэрэнгүй ..


"СЭХҮТ" ТӨҮГ нь Япон улсын "Хамтарсан Кредит Олгох Механизм" (ХКОМ-JCM) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон-Монгол 2 улсын хамтарсан төслийн хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлан нотлох байгууллага боллоо. 

Дэлгэрэнгүй ..

A.    Ерөнхий зүйлс
1.    Монгол Улсын Засгийн Газар 2014 оны 5-р сард Азийн хөгжлийн банкинд хандан Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа үзүүлэх хүсэлт тавьсан.  
2.    Монгол Улсын Засгийн газраас Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл явцад түлхэц дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд батлуулан хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмрийг 2010 он гэхэд 3%-5%-д хүргэх улмаар 2020 он гэхэд 20%-иас 25 %-д хүргэж нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү хуулинд сэргээгдэх эрчим хүчинд зориулсан тэтгэх тарифыг батлан өгч зохицуулалтын зохих бэлтгэл нөхцлийг бүрдүүлж өгсөн. Засгийн Газрын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн санаачилга гарган хэрэгжүүлснээс онцгойлон дурьдвал: (i) хагас сая орчим нүүдэлчин малчин айл өрхийг нарны бичил фото цахилгаан үүсгүүр ашиглан цахилгаанжуулах “100000 Нарны Гэр” хөтөлбөрийг  2000 оноос 2012 он хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн,  (ii) хамгийн анхны бие даасан эрчим хүчний үйлдвэрлэгчид Салхитын 50 МВт-ын чадалтай салхин паркийг барьж байгуулахад нь тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хувь хэмжээ тогтвортой өсөн нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний станцын чадал нь цахилгаан үйлдвэрлэх нийт чадлын 7.92%-ийг (84.15 МВт) эзэлж байна.

Дэлгэрэнгүй ..

Монгол Улс нь Дэлхийн банкны “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан” – гийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөтөлбөр” –т хамрагдсан орны хувьд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар уг хөтөлбөрийн хүрээнд дэмжих боломж бүрдээд байна.

 

Дэлгэрэнгүй ..

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна.

Дэлгэрэнгүй ..

Сэргээгдэх эрчим хүчний “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр болон “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн хүрээнд одоогийн байдлаар нийт 73666 өрх НЦҮ-тэй болсон байна.
Сүүлийн үед хөдөө орон нутгийн хэрэглэгчид нарны цахилгаан үүсгүүрийн ач холбогдлыг улам сайн ойлгодог болж тэдний хэрэглээний хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2  ( 13 мэдээ )

Холбоо барих

Утас: 7028-6298, 7028-9894

Факс: 976 - 7028-6298

Ш/х-10035 Улаанбаатар хот-18031

И-мэйл: info@nrec.mn

Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Дундгол-2, СЭХҮТ байр

Вэб холбоос

© 2014, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв