» Бүтээгдэхүүн үйлчилгээ
» Судалгаа шинжилгээний ажлууд
- Салхины нөөцийн хэмжилт
- Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж
- Дулааны насос
- Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг
» Нарын цахилгаан үүсгүүрүүд
*Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах* төсөл
- Нийтлэгдсэн: 2010-07-22
- Сэтгэгдэл бичих
2006 оны 12-р сард Дэлхийн банк нь нэгдсэн сүлжээнд холбогдоогүй малчин өрх болон хөдөөгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахад туслах Сэргээгдэх Эрчим Хүч ба Хөдөөгийн цахилгаан Хангамж төслийн 7.0 сая ам, долларын буцалтгүй тусламжийг Олон Улсын Хөгжлийн Нийгэмлэгийн тусламж ба Дэлхийн Хүрээлэн буй Орчны Итгэлцэлийн Сангаар дамжуулан олгохоор боллоо. Энэ ажлыг Недерланд улсын Засгийн газар ба Монгол улсын Засгийн газар хамтран санхүүжүүлэх ба нийт тусламж 23 сая ам.долларт хүрэх юм байна. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсад макро эдийн засгийн тогтвортой байдал бүрдэж бүтцийн өөрчлөлт хийгдсэн.
Дараагийн зорилт бол 1.1 сая хүн амьдардаг өргөн уудам хөдөө орон нутагт тогтвортой адил тэгш эдийн засгийн өсөлтийг хурдасгах замаар ядуурлыг бууруулах явдал юм. Одоогийн байдлаар малчид, сумын төвийн иргэдийг оролцуулаад хөдөөгийн хүн амын дөнгөж 25 хувь нь цахилгаанаар хангагдсан байна. Энэ төслийн зорилт нь цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, сүлжээнд холбогдоогүй сумын төвийн оршин суугчад, малчин өрхүүдийн хэрэглээнд түүний найдвартай, хямд байдлыг хангах юм. Мөн түүнчлэн энэ нь сургууль, эрүүл мэндийн төв, харилцаа холбооны газар, дэлгүүр, ба бусад бизнесийн байгууллага зэрэг олон нийтийн байгууллагыг цахилгаанаар найдвартай хангахад туслах болно. “Цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулсанаар малчид болон сумын төвийн иргэдийн ахуй амьдрал сайжирна. Цахилгаанаар хангагдсанаар Монголын хөдөөгийн эдийн засаг хөгжиж, хүүхдүүд оройн цагаар хичээл хийх боломжтой болно. Үүнд хүрэхэд хөдөөгийн сэргээгдэх эрчим хүчний их нөөцийг ашиглана.” 2005 оны 6-р сард Засгийн газраас баталсан Монголын Сэргээгдэх Эрчим Хүчний Хөтөлбөрт хөдөөд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилтуудыг багтаасан. Түүний зорилт нь 2005 онд нийт эрчим хүчний хангамжид 0.9%-тай байсан сэргээгдэх эрчим хүчний технологийн хувь хэмжээг 2010 онд 3-5%-д, 2020 онд 20-25%-д хүргэн өсгөх юм
