Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна.

Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар, юуны өмнө эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбогдоход ихээхэн хөрөнгө зардал шаардагддаг сум, суурин газрын цахилгаан хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.

Сэргээгдэх эрчим хүчний хууль

Сэргээгдэх эрчим хүчний хууль

Сэргээгдэх эрчим хүчний хууль

2007 оны 1-р сарын 11-нд УИХ-аар баталсан
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Татаж авах

*Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах* төсөл

*Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах* төсөл

2006 оны 12-р сард Дэлхийн банк нь нэгдсэн сүлжээнд холбогдоогүй малчин өрх болон хөдөөгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахад туслах Сэргээгдэх Эрчим Хүч ба Хөдөөгийн цахилгаан Хангамж төслийн 7.0 сая ам, долларын буцалтгүй тусламжийг Олон Улсын Хөгжлийн Нийгэмлэгийн тусламж ба Дэлхийн Хүрээлэн буй Орчны Итгэлцэлийн Сангаар дамжуулан олгохоор боллоо. Энэ ажлыг Недерланд улсын Засгийн газар ба Монгол улсын Засгийн газар хамтран санхүүжүүлэх ба нийт тусламж 23 сая ам.долларт хүрэх юм байна. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсад макро эдийн засгийн тогтвортой байдал бүрдэж бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Тусгай зөвшөөрөл олгох журам

Тусгай зөвшөөрөл олгох журам

Түлш, Эрчим хүчний яам Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДӨЛ

САНАМЖ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуул0ах, үйлдвэрлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Сэргээгдэх эрчим хүчний тухай”, “Эрчим хүчний тухай” хуулиуд , Түлш, Эрчим хүчний сайдын ..............тушаалыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл өмчийн хэлбэр харгалзахгүй тусгай зөвшөөрөл олгоно.

Татаж авах