Газрын гүний дулааны хэмжилт

Газрын гүний дулааны хэмжилт

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ Японы Шимизу корпорацитай хамтран Монгол орны нөхцөлд газрын гүний дулааны насос ашиглан барилгын эрчим хүчийг хэмнэх нь нэртэй төслийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт газрын гүний дулааны хэмжилтийн туршилтын ажлыг 2011 оны 10 сарын 2-10-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

                          


Салхины нөөцийн хэмжилт

Салхины нөөцийн хэмжилт

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс Говьсүмбэр аймгийн Чойр сумын ойролцоо салхин парк байгуулах зорилготой салхины нөөц тодорхойлох нарийвчилсан хэмжилтийн ажлыг 2009 оны 10 дугаар сараас хийж эхэллээ.  
Дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 1.5 хувийг салхины эрчим хүчээр хангаж байгаа нь бусад улс орнууд энэ төрлийн эх үүсвэрийн хэрэгцээ шаардлагад ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж байна.

Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж

Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж

Монгол орны говийн бүсэд асар их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд хиййгдэж байгаа судалгааны ажлуудын нэг нь Монгол орны говийн бүсэд асар их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломжийн талаарх судалгаа юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар эрчим хүчний өсөн нэмэгдсээр буй хэрэглээг хангахад нарны дулааны станц чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаанд 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн тал хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан гаргах ба үүний багагүй хувийг нарны дулааны станцыг ашиглан үйлдвэрлэнэ гэж үзэж байна.

Дулааны насос

Дулааны насос

Дулааны насос суурилуулах судалгаа

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байр орон сууц болон төвлөрсөн бус дулаан хангамжтай газруудын халаалтад дулааны насосыг өргөн ашиглаж эхэлж байна. Тухайлбал Швед улсад шинээр баригдаж байгаа 10 барилга бүрийн 7, Швейцарьт 3 барилга бүрийн хоёрынх нь халаалтад дулааны насос ашиглаж байна. ХБНГУ-д 1996 онд жилд 2000 дулааны насос суурилуулан ашиглаж байсан бол 2009 онд нэг жилд нарны гэрлийн үйлчлэлээр газрын доорх хөрс, гүний усанд хуримтлагдсан нам температурын дулааныг сорон авч байр, орон сууцыг халаах зориулалттай сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж юм.

Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг

Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг

Дэлхийн улс орнууд 1995 оноос эхлэн ажлын байр, орон сууцны гэрэлтүүлэгт хэрэглэдэг улайсах чийдэнг эрчим хүчний хэмнэлттэй / ЭХХ / буюу манайд сүүн чийдэн гэж нэрлэж байгаа чийдэнгээр солих бодлогыг хэрэгжүүлснээр олон зуун МВт цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн байна
Цахилгаан эрчим хүчний 19%-ийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Одоо манайд хамгийн өргөн хэрэглэж байгаа гэрлийн улайсах 60 Вт –ын чийдэнгийн гэрэлтүүлэх чадал нь 13 Вт-ын ЭХХ чийдэнгийн гэрэлтүүлэх чадалтай адил байдаг.  Тэгвэл 250 000 ширхэг ийм улайсах чийдэн 1 цаг асахдаа 15 000 кВт.цаг эрчим хүчийг, мөн төчнөөн ЭХХ чийдэн 3250 квт.цаг эрчим хүч хэрэглэнэ.  Эндээс улайсах чийдэнгийн оронд ЭХХ чийдэнг хэрэглэвэл, зөрүү нь  11750 кВт.цаг  цахилгаан буюу зөвхөн 1 цагт 7 сая 755 мянган төгрөг хэмнэгдэх болно. Үүний зэрэгцээ ЭХХ чийдэн нь улайсах чийдэнгээс  6-8 дахин удаан эдэлгээтэй.