» Бүтээгдэхүүн үйлчилгээ
» Судалгаа шинжилгээний ажлууд
- Салхины нөөцийн хэмжилт
- Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж
- Дулааны насос
- Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг
» Нарын цахилгаан үүсгүүрүүд
Дэлхий нийтээр нарны эрчим хүчийг худгаас ус татахад түгээмэл ашиглаж, бензин шатахуун хэрэглэдэг эх үүсвэрээр худгийн насос ажиллуулахаас татгалзаад байна. Ганцхан жишээ дурдахад: Тайланд улс гэхэд 2004 оны байдлаар нарны зайгаар ажилладаг худгийн насосны нийт суурилагдсан цахилгаан үүсгүүрийн хүчин чадал 1.5 МВт хүрээд байна.
Манай оронд ашиглагдаж байгаа нийт уст цэгийн 37.8%-ийг бензин шатахуун хэрэглэдэг механик ажиллагаатай цахилгаан станц бүхий гидравлик а.ү.к багатай (25-30%) насос бүхий худгууд эзэлж байна. Эдгээр худгууд нь бензин шатахууны үнийн өсөлтөөс болж ихээхэн алдагдалтай ажиллах болоод байна.
Худгаас ус татах энэ 2 системийг 20 жил ашиглахад зарцуулах хөрөнгийн харьцуулсан тооцоо

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд суурилуулсан
нарны эрчим хүчээр ажилладаг насостой худаг
нарны эрчим хүчээр ажилладаг насостой худаг
Бид хийж байгаа судалгаа, туршилтын ажлууд дээрээ үндэслэн нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг худгаас ус татах системийг хөдөөгийн иргэдийн захиалгаар нийлүүлж суурилуулахаар бэлтгэж байна. Энэ систем нь нарны цахилгаан үүсгүүр ба тогтмол хүчдлийн насос гэсэн 2 үндсэн эд ангиас бүрдэнэ. Хэдий хэмжээний гүнээс, хэр хэмжээний ус татаж гаргах нь тухайн насосны хүчин чадал ба нарны цахилгаан үүсгүүрийн гаргаж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээнээс хамаарна.
Нарны эрчим хүчээр ажилладаг худгийн насосны системийн схем
Дараахи хүснэгтэд манай байгууллагаас байгууллага, иргэдийн захиалгаар нийлүүлж суурилуулан өгөх боломжтой НЦҮ –ээр ажилладаг Германд үйлдвэрлэсэн насос ба нарны цахилгаан үүсгүүрийн үзүүлэлтийг харуулав. Худгаас татах усны хэмжээг 35 м гүн худаг дээр жишээ болгон тооцоолж харуулсан болно.
| Системийн техникийн үзүүлэлт | Худгаас ус татах хүчин чадал (литр/ сек ) | |
|---|---|---|
| 1 |
НЦҮ –ийн чадал - 330 Вт Насосны чадал 300 Вт |
0,3 л/ сек буюу өдөрт 6,5 тн ус |
| 2 |
НЦҮ-660 Вт Насос-300 Вт |
0,5 л/ сек буюу өдөрт 10 тн ус |
| 3 |
НЦҮ-300 Вт Насос-120 Вт |
0,1 л/ сек буюу өдөрт 2,1 тн ус |
| 4 |
НЦҮ-1320 Вт Насос-1200 Вт |
1 л/ сек буюу өдөрт 22 тн ус |
Нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг ус татах насосыг нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн туршилт, тооцоог хийсэн бөгөөд тухайлбал 105 м гүн худагт шатахуунаар ажилладаг цахилгаан үүсгүүртэй насос / үнэ 780.000 төг / ба нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг зориулалтын насос / үнэ 7.598.580 төг / ашиглах харьцуулсан зардлын тооцож үзлээ.
| д/д | Үзүүлэлт | Одоо ажиллаж байгаа дизель цахилгаан станцтай гүний насос | Сонгож авсан нарны цахилгаан үүсгүүрээр ажиллах гүний насос |
|---|---|---|---|
| 1 | Худгийн гүн | 105м | 105м |
| 2 | Насос суурилуулах гүн | 32м | 36м |
| 3 | Худгийн усны статик түвшин | 6м | 6м |
| 4 | Худгийн барилга | 4х4х3м3 | 4х4х3м3 |
| 5 | Ус нөөцлөх сав | 1,5 м3 | 1,5 м3 |
| 6 | Мал услах онгоц | 12 м | 12 м |
| 7 | Худгийн хийц | Инженерийн хийцтэй өрөмдмөл худаг | Инженерийн хийцтэй өрөмдмөл худаг |
| 8 | Цахилгаан үүсгүүрийн чадал, хүчдэл, үнэ | Дизель цахилгаан станц 2,8 кВт, хувьсах гүйдлийн 220В, 780.000 төг |
Нарны цахилгаан үүсгүүр 1,32кВт, тогтмол гүйдлийн 96 В, 7.598.580 төг |
| 9 | Ус татах насосны чадал, хүчдэл, үнэ | 1,5 кВт, хувьсах гүйдлийн 220В /хятад/ 280.000 төг |
1,2 кВт, тогтмол гүйдлийн 96В, /Герман/ 2.170.000 төг |
| 10 | Насосны бүтээмж | 0,9л/сек | 1л/сек |
| 11 | Насосны ус татах өндөр | 32м | 36м |
| 12 | Цахилгаан үүсгүүрийн ажиллах хугацаа | 7 жил | 20 жил |
Худгаас ус татах энэ 2 системийг 20 жил ашиглахад зарцуулах хөрөнгийн харьцуулсан тооцоо
| д/д | Үзүүлэлт | Одоо ажиллаж байгаа шатахуунаар ажилладаг цахилгаан станцтай гүний насос | Сонгож авсан нарны цахилгаан үүсгүүрээр ажиллах гүний насос |
|---|---|---|---|
| 1 | 1 жилийн ашиглалтын зардал | 1.997.280 төг /Өдөрт 6 цаг ажиллана. 1 цагт 0,8л түлш хэрэглэнэ. 1 цагт хэрэглэх түлшний үнэ:912 төг/ |
Зардал гарахгүй. |
| 2 | Анхны хөрөнгө оруулалт | 780.000 төг | 7.598.580 төг |
| 3 | Цахилгаан үүсгүүр худалдаж авах зардал | 1.560.000 төг /2 ширхэг шатахуунаар ажилладаг цахилгаан үүсгүүрийг 780.000 төгрөгөөр/ |
Зардал гарахгүй. |
| 4 | Гүний насос худалдаж авах зардал | 840.000 төг | 6.510.000 төг |
| 5 | Гүний насос ажиллуулах зардал | 39.945.600 төг /20 жил х 1.997.280 төг/ |
Зардал гарахгүй. |
| 6 | Суурилуулалтын зардал | Одоо ашиглаж байгаа учраас зардал гарахгүй | 1.967.176 төг |
| 7 | 20 жилд гарах нийт зардал | 43.125.600 төг | 16.075.756 төг |
Шатахуунаар ажилладаг цахилгаан станц ямарч үед ажиллуулж болох сайн талтай боловч шатахууныг их хэмжээгээр хэрэглэдэг, шатахууны үнэ байнга өсч байгаа засвар үйлчилгээ хийх шаардлага байнга гардаг сөрөг талуудтай.
Нарны цахилгаан үүсгүүр байгальд ээлтэй хүлэмжийн хий ялгаруулдаггүй давуу талтай боловч наргүй үед ажиллахгүй ба анхны өртөг өндөртөй сөрөг талуудтай. Гэхдээ нарны цахилгаан үүсгүүр бүхий худгаас ус татах насос нь манай орны говь хээрийн бүс нутаг жилийн ихэнх хугацаанд нартай байдаг, удаан хугацаагаар тогтвортой хэрэглэхэд ашиглалт үйлчилгээний зардал маш бага шаарддаг, шатахуунаар ажилладаг цахилгаан үүсгүүр бүхий шахуургын ашиглалтын зардалтай харьцуулахад 3 дахин хямд болох нь тооцооноос харагдаж байна.