Малчдын хэрэгцээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүр

Сэргээгдэх эрчим хүчний “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр болон “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн хүрээнд одоогийн байдлаар нийт 73666 өрх НЦҮ-тэй болсон байна.
Сүүлийн үед хөдөө орон нутгийн хэрэглэгчид нарны цахилгаан үүсгүүрийн ач холбогдлыг улам сайн ойлгодог болж тэдний хэрэглээний хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Нарны цахилгаан үүсгүүрээр хангагдсан малчдын тоо аймаг, сумаар

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс одоо малчдад нийлүүлж байгаа НЦҮ-ийн  үзүүлэлтүүд:

Техникийн үзүүлэлт:
1. Нарны дэлгэц  
      Ажиллах температур -40C - +40C
      Гаралтын чадал 55 Вт
      Гаралтын чадалд харгалзах гүйдэл 2,95А
2. Цэнэг зохицуулагч  
      Ажиллах температур -250C - +500C
      Хэвийн хүчдэл 12 Вт
      Гүйдэл
3. Цэнэг хураагуур  
      Ажиллах температур -250C - +500C
      Хэвийн хүчдэл 12 Вт
      Багтаамж 65А.цаг
4. Чийдэн  
      Ажиллах температур -250C - +400C
      Хэрэглэх хүчдэл 12 Вт
      Хэрэглэх чадал 11Ватт
      Ажиллах дундач хугацаа 6000 цаг


50 Вт-ын НЦҮ-ээр ажиллах цахилгаан хэрэгслийн чадал, хугацаа (1өдөр)
Цахилгаан хэрэгслийн нэр Тоо Чадал Ашиглах хугацаа
1 Хар/цагаан болон шингэн кристалл дисплейтэй зурагт 1 20 Вт
2 Хүлээн авах станц 1 12Вт
3 Гэрэл 1 11Вт

Хөдөөгийн айл өрхөд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийн (НЦҮ)-ийг зааврын дагуу зөв хэрэглэснээр удаан хугацаанд үр дүнтэй ашиглаж чадна. 50 Вт-ын НЦҮ нь нарны дэлгэц, хяналтын хайрцаг, кабелиуд, гэрэл, суурь зэргээс бүрдэх ба хяналтын хайрцаг дотор аккумлятор болон цэнэг тохируулагч байрлана.

Нарны дэлгэц: Нарны гэрлийг цахилгаан энерги болгон хувиргаад аккумляторыг цэнэглэх үүрэгтэй. Нар луу эгц харсан, налуу өнцгөөр байрлуулж нар дагуулан хөдөлгөж ашиглавал илүү их цахилгаан энерги гаргах болно. Зориулалтын төмөр суурин дээр бэхлэж ашиглана. Шонгийн мод, өндөр барилга, кабель утас зэрэг сүүдэрлэх биет болон шороон зам, утаа тортог, шороо тоос ихтэй газраас хол байрлуулах ба сүүдэрлэсэн үед гаргах цахилгаан энергийн хэмжээ багасна. Мод чулуу унаж түүнийг гэмтээхээргүй байрлалыг сонгох нь зүйтэй. НЦҮ-т цэнэг тохируулагчаар дамжуулан аккумляторыг холбоно. Хэрэв шууд холбовол өдрийн цагт муу үр дагавартай. Хүчтэй шороон шуургатай үед дэлгэцийн нүүрэн талыг хамгаалах хэрэгтэй.

Цэнэг хураагуур (аккумлятор): Өдрийн цагт нарны дэлгэцээс гаргаж байгаа энергийг хурааж хадгалаад шөнийн цагт гэрэл, зурагт зэрэг цахилгаан хэрэгслийг ажиллуулах үүрэгтэй. Хяналтын хайрцаг дотор байрлана. Тогтмол 12В хүчдэлтэй.

Цэнэг тохируулагч (контроллер): Аккумляторыг ашигтайгаар цэнэглэх, хэт цэнэглэлт, цэнэг алдалтын үед хамгаалах үүрэгтэй. Хяналтын хайрцаг дотор байрлана.

Анхааруулга:
  • Нарны дэлгэцийн гаралтын 2 утасны үзүүрийг хооронд нь шууд холбож болохгүй.
  • Эдгээр цахилгаан хэрэгслүүдийг хүүхдээс хол байлгах шаардлагатай. Галын болон түлэгдэх аюултай.
  • Аккумлятор хагарч гэмтсэн үед доторхи шингэн түлэх, хордуулах аюултай тул хүн, мал амьтан, ундны уснаас хол газар булж устгана.
  • Аккумляторын нэмэх, хасах туйлуудыг шууд холбосон үед богино холболт үүсч хэвийн ажиллагаа алдагдаж гэмтэхээс гадна галын аюултай.
Нарны дэлгэцийн суурь 2 хэсгээс бүрдэнэ. Нар дагуулан хөдөлгөвөл үүсгэж байгаа цахилгаан энергийн хэмжээг 30 хүртэл хувь ихэсгэж аккумляторыг илүү сайн цэнэглэнэ.
Анхааруулга: Илүү цагаар ажиллуулах болон тог их зарцуулдаг цахилгаан хэрэгсэл ашиглан аккумляторыг хэт цэнэг алдуулах нь ашиглалтын хугацааг багасгана. Хяналтын хайрцаг дээр улаан эсвэл шар гэрэл асч байвал цахилгаан хэрэгслийг салгаж аккумляторыг цэнэглэнэ. Холболтын схемийг үзнэ үү.

Гэрэл
Зөвхөн зориулалтын 12В-ын гэрэл хэрэглэнэ.
Холболт хийх:
Холболтыг зургийн дагуу хийх ба нарны дэлгэцний улаан өнгөтэй кабелийг нэмэх туйлд, хар өнгөтэй кабелийг хасах туйлд холбоно. Цахилгаан хэрэгслийг холбохдоо зурагт заасан зориулалтын холбогч ашиглана. Нэмэх, хасах туйлыг зөв холбох хэрэгтэй. Буруу холбосноос болж ажиллахгүй байхаас гадна гэмтэх магадлалтай.



50Вт-ын нарны зайн системийн холболтын схем


Нарны цахилгаан үүсгүүрийн арчилгаа үйлчилгээ

Нарны дэлгэцэнд хийх үйлчилгээ.
Дулааны улиралд нарны дэлгэцийг савантай усаар угааж арчилгүйгээр хатаана. Энэ үедээ цахилгааны богино холболт үүсэхээс болгоомжилж, хянуур ажиллах хэрэгтэй. Тоос шороо буусан үед цэвэрхэн хуурай алчуураар арчина. Хүйтний улиралд дээр нь буусан цас, шороог цаг тухайд нь арилгаж цэвэрлэхгүй бол нарны дэлгэцний гаргах чадал багасна. Арчихдаа нүүрэн талын шилэн дээр сэв, зураас гаргахаар хатуу зүйл ашиглахыг хориглоно.
Нарны дэлгэцний арын холболтын кабелиуд суларч холболт салсан эсэхийг үе үе шалгах нь зүйтэй. Мөн бэхэлгээ, боолт зэргийг шалгаад суларсан бол чангална. Бэхэлгээ болон суурийн эд ангиудад гэмтэл илэрвэл солих арга хэмжээ авах шаардлагатай.

Аккумляторыг ашиглах
Хамгийн их ашиглалт үйлчилгээ шаарддаг хэсэг бол аккумлятор. Ашиглалтын явцад аккумляторыг хөлдөхгүй байхаар дулаан газар байрлуулж зуны цагт хэт халуун газар байлгахаас сэргийлэх хэрэгтэй, өвлийн улиралд аккумляторын цэнэгийн түвшинг 40%-оос доош оруулахгүй байх, цэнэгийн түвшин хэт багасвал хөлдөх аюултай. Учир нь аккумляторын шингэнээс илүү хөнгөн жинтэй ус дээд талдаа ялгарч амархан хөлдөнө. Иймд өвлийн улиралд сайн цэнэглэж байх хэрэгтэй.