Малчдын захиалгатай нарны цахилгаан үүсгүүрийг хүргэж байна

Малчдын захиалгатай нарны цахилгаан үүсгүүрийг хүргэж байна

Малчдын захиалгаар үйлдвэрлэсэн 50 Вт-ын нарны цахилгаан үүсгүүрийг хүргэж хүлээлгэн өгөх ажлыг 2010 оны 1-р сарын 25-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар өмнөх оны сүүлчээс эхлэн манайд захиалгаа ирүүлсэн 20 аймгийн1900 гаруй малчин өрх айлд НЦҮ-ийг нь хүлээлгэн өгөөд байна. Эдгээр НЦҮ-ийг дэлхийн банкны Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн шугамаар "Монмар”, “Собби” , " Ганчипу" , " Бор залаат" компаниудтай хамтран малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан суманд нарны эрчим хүчээр ажиллах насосууд суурилуулав.

Дундговь аймгийн Сайнцагаан суманд нарны эрчим хүчээр ажиллах насосууд суурилуулав.

СЭХҮТ нь энэ 3-р сард Японы “Дэлхийн байгаль орчны форум” байгууллагын санхүүжилтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Адъяагийн 40 м гүн, өрөмдмөл худагт өдөртөө 8-10 тн ус татах хүчин чадалтай, нарны эрчим хүчээр ажиллах 720 Вт-ын насосын системийг суурилуулав. Энэхүү худагт түшиглэн дуслын услалтын систем байгуулж 2 га газарт хүнсний ногоо тариалжээ.

Мөн

Нарны цахилгаан үүсгүүр, аккумляторын захиалга авч байна.

Нарны цахилгаан үүсгүүр, аккумляторын захиалга авч байна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв малчдад хөнгөлөлттэй үнээр Нарны цахилгаан үүсгүүр нийлүүлж байгаагаас гадна өмнөх жилүүдэд тараагдсан НЦҮ-үүдийн аккумляторын ашиглалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан 10 жилийн эдэлгээтэй 65А.цаг-ийн багтаамжтай 6FM 65D-X аккумляторыг санал болгож байна.Нарны цахилгаан үүсгүүрийн аккумлятор худалдан авах хүсэлтэй малчид тариаланчид доорх хаягаар хандана уу

                                                           Хаяг:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн байр /Гурвалжингийн гүүрийн баруун урд талд байрладаг/
Утас: 11-77181810
Факс: +976-11-686298
Шуудангийн хаяг: УБ-210136, Ш/Х-479
Э-шуудан: info@nrec.mn


Монголын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний II форум

Монголын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний II форум

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг 2 дахь удаагаа 2009 оны 12 сарын 04-ны өдөр Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ болон бусад байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.