Бидний тухай

Түүхийн товчоон:

1989 он- “Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл”,
2005 он - Түлш эрчим хүчний яамны харъяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
2009 он -“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар

Бүтэц:

Судалгаа, бизнес хөгжлийн хэлтэс
Захиргаа удирдлагын хэлтэс
Үйлдвэрлэл, технологийн хэлтэс

Ажиллагсад:

Нийт ажиллагсад - 53
Доктор - 2
Монгол Улсын зөвлөх инженер-1
Магистр - 8
Бакалавр - 14
Инженер техникийн ажилтан- 14

"Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв"  ТӨҮГ  нь нарны зайн үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийж сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэн дотоод гадаадад борлуулах, хэрэглэгчдийг чанар стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг.

“Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв” ТӨҮГ нь нарны зайн дэвшилтэт технологийг ашиглан дотооддоо нарны цахилгаан үүсгүүрийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг энэ салбарын цорын ганц үндэсний  үйлдвэрлэгч бөгөөд төрөл бүрийн хүчин чадалтай нарны зайн систем үйлдвэрлэж  малчин өрх, хөдөөгийн суурин газрууд, сургууль, эмнэлэг, холбооны салбар, радио релейний дахин дамжуулах станцууд,  худгаас ус татах болон усжуулалтын системийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл тооцоог хийж, угсарч суурилуулах ажлыг хийдэг.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалттай  дизель-сэргээгдэх эрчим хүч хосолсон систем, монголын цаг уурын нөхцөлд  усан цахилгаан станцын ашиглалт, нарны эрчим хүчийг дулааны процест ашиглах,  их чадлын  нар салхины цахилгаан станц барихад зориулсан нар, салхины нөөцийн хэмжилт судалгааны ажлуудыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна.