» Бүтээгдэхүүн үйлчилгээ
» Судалгаа шинжилгээний ажлууд
- Хичээл Ном
- Салхины нөөцийн хэмжилт
- Их чадлын нарны цахилгаан станц байгуулах боломж
- Дулааны насос
- Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг
» Нарын цахилгаан үүсгүүрүүд
Эрчим хүчний нэгдсэн өдөрлөг
- Нийтлэгдсэн: 2011-08-29
- Сэтгэгдэл бичих
Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтран зохион байгуулсан “Эрчим хүчний ажиллагсадын өдөр” 8 дугаар сарын 20-ны өдөр хүй долоон худагт болж өнгөрлөө.
Тус өдөрлөгийг бэсрэг наадам хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт баяр наадмыг нээж үг хэлсэн.
Наадамд даага, соёолон хоёр насны морьд уралдаж, сур, шагайн харваагаар
тэмцэлдэж, 128 бөх барилдлаа. Уг өдөрлөгт Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа
эрчим хүчний салбарын байгууллагууд идэвхтэй оролцсон ба Сэргээгдэх эрчим
хүчний үндэсний төвийн ажилтан Бадрах, Түвшинтөгс нар үндэсний бөхийн
барилдаанд, Баяржаргал, Энх-Амгалан нар сур харвааны тэмцээнд тус тус амжилттай
оролцож сайхан наадлаа.
Мөн өдөрлөгийн үеэр эрчим хүчний салбарт амжилт гарган ажилласан тэргүүний ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд манай байгууллагаас нярав Хандсүрэн “Санхүүгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, нягтлан Дүүриймаа “Эрчим Хүчний Газар”-ын жуух бичгээр тус тус шагнууллаа.
Уг өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсадыг хооронд нь танилцуулах, байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой үйл ажиллагаа юм.
